Бусдын толгой дээр кофе асгасан хэргээр шалгагдаж буй Б.Ариунзаяаг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хасах санал гаргаж, МУИС-ийн захиргаанд хүргүүлсэн.. Сургуулийн захиргаанаас шийдвэр гаргахынхаа өмнө түүнийг ирж тайлбар өг гэсэн боловч ирээгүйн улмаас ийм шийдвэр гаргасан юм.
Харин түүний хил гарах эрхийг прокуророос хязгаарлах санал гаргаж, шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг шүүх 13.30 цагаас хэлэлцэх юм байна.
Сануулахад, Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэдэг аж.
Энэ талаар бид шуурхай мэдээлэх болно.