УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2022.03.04/ “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хүмүүнлэгийн гамшиг болж байна. Украины олон хотуудаас олон иргэд орон байргүй болж, гамшиг тохиолдож байна. Олон улс орон тусламж хүргүүлж байгаа. Саяхан НҮБ-ын Ассамблей, Франц Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орнууд хуралдсан. Тус хурлаар дайны галаа зогсоох саналыг гаргаж баталгаажуулсан. Үүний эсрэг таван улс саналаа өгсөн. Түдгэлзсэн 35 улс л байсны нэг нь манай улс.
Миний хувьд Украин улсад сурч байсан. Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдсэн дүрвэгсдэд туслах ёстой. Дайнд нэрвэгдсэн энгийн иргэдэд тусламжийн гараа сунгах ёстой гэж бодож байна. Санаачилга гаргаж өөрийнхөө нэг сарын цалинг энэ аянд хандивлаж байна. Бүх Монголчуудыг уриалж байна" гэлээ.