Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяагийн асуудлаар хуралдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргаж буй дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдсан.

Гэвч эл үйлдэлдээ гэмшихгүй цахим хуудаст инстаграмм дагагчийнх нь тоо нэмэгдэж буйд баярлаж, бүжиглэж буй бичлэгээ нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Улмаар хуульчийн мэргэжлээр бэлтгэгдэн сурч буй оюутан ёс зүйн доголдолтой байна гэж иргэд бухимдан МУИС-ийн захиргааг Б.Ариунзаяаг сургуулиас хөөх шаардлагыг тавиад буй. Мөн МУИС-ийн оюутнууд тухайн оюутанг хөөлгөхөөр гарын үсэг цуглуулж эхлээд байна. Тэгвэл Б.Ариунзаяагийн асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа хуралдаж байгаа юм байна.

Кёкүшюзан Д.Батбаяр нарын шүүх хуралдаан нотлох баримт шинжлэн судлахаар үргэжлэн явагдаж байна
Кёкүшюзан Д.Батбаяр нарын шүүх хуралдаан нотлох баримт шинжлэн судлахаар үргэжлэн явагдаж байна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.