Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кёкүшюзан Д.Батбаяр нарын шүүх хуралдаан нотлох баримт шинжлэн судлахаар үргэжлэн явагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Уг шүүх хуралдаан нотлох баримт шинжлэн судлахаар үргэжлэн явагдаж байгаа нь энэ юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж байгаа юм.

Эргэн сануулахад, Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон. Ингээд НПГ-аас Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хилийн хориг тогтоох арга хэмжээ авч таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа юм.

ӨРГӨМЖИТ КОНСУЛ ЭДУАРД РУБАН: Зарим хүүхдүүд миний талаар буруу ойлгоод, Монголд янз бүрийн юм яригдсан
ӨРГӨМЖИТ КОНСУЛ ЭДУАРД РУБАН: Зарим хүүхдүүд миний талаар буруу ойлгоод, Монголд янз бүрийн юм яригдсан
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.