Зүүн өмнөд Азийн орнуудад тээвэрлэлтийн асуудлаас үүдэн хөлдөөсөн шарсан төмсний хомстолд оржээ. Тухайлбал McDonald's, KFC зэрэг томоохон сүлжээ ресторануудын гол нэрийн бүтээгдэхүүн болох шарсан төмс тасалдсанаар орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа аж.
Сингапур дахь Yum Brands Inc-ийн зарим KFC-ийн салбаруудад "дэлхийн нийлүүлэлт тасалдсан" улмаас тус компани франц шарсан төмсний оронд төмстэй вафлиар үйлчлэх болно гэж мэдэгдсэн байна.
Мөн Малайз, Индонези дахь McDonald's-ийн салбарууд өнгөрсөн сарын сүүлээр шарсан төмсний их хэмжээний борлуулалтыг мөн дээрх шалтгаанаар зогсоосон байна.