Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBN FACTS: Walt Disney болон Pixar-ийн зарим шилдэг хүүхэлдэйн киноны талаарх баримтууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

1. Frozen хүүхэлдэйн киноны гол дүр болох "Elsa"-гийн толгойд 400 мянган ширхэг үсийг шигтгэжээ.

2. Frozen-2 хүүхэлдэйн киноны сүүлийн хэсэгт гардаг усан дотор давхиж буй морийг дүрслэхийн тулд 8 сарыг зарцуулсан.

3. Walt Disney анимэйшн студи Frozen-2 хүүхэлдэйн киноны сүүлийн хэсэгт гардаг далайн давлагааг дүрслэхийн тулд "Google"-ээс 5 долоо хоногийн хугацаатай компьютер түрээсэлж байсан.

4. "Walt Disney" анимэйшн студи нь Aladdin болон хөл бөмбөгчин David Beckham хоёрыг нэгтгэж Flynn-ы дүрийг бүтээсэн.

5. "Tangled" хүүхэлдэйн киноны Rapunzel-ийн үс нь 21 метр, 14 кг жинтэй бол түүний хайруулын таваг нь 3.6 кг аж.

6. "Tangled" нь "Walt Disney" анимэйшн студийн анхны 3D анимэйшн бүтээл юм.

7. "Мангасуудын ертөнц" хүүхэлдэйн киноны гол дүр болох Boo-д дуу оруулсан охиныг Marry Gibbs гэдэг байсан. Улмаар Boo-г түүний нэрээр нэрлэсэн байна.

8. "Мангасуудын ертөнц" хүүхэлдэйн киноны гол дүр болох Boo охины том болсон хувилбарыг "Тоглоомын түүх 4" кино дээр албан ёсоор гаргадаг.

9. "Toy story 2" кино нээхээс хэдхэн хоногийн өмнө "Pixar"-ын нэг ажилтан бүх материалыг архивтай нь устгаад алга болж байсан.

10. "Brave" хүүхэлдэйн киноны хэсэг дээр "Sullivan"-ны дүрс гардаг.

Маргааш Улаанбаатарт 13 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт 13 хэм хүйтэн
 
Б.Баттөмөр: Ядуурал хөдөө орон нутагт 4 дахин их байна. Малчдын амьжиргааг сайжруулах шаардлагатай
Б.Баттөмөр: Ядуурал хөдөө орон нутагт 4 дахин их байна. Малчдын амьжиргааг сайжруулах шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.