Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Хөгжлийн банкны асуудал МАН-ын дотоод зодоон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

МАН Хөгжлийн банкны асуудалд анхаарлаа хандуулж, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж цаашилбал сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл олон нийтийн анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкны асуудалд УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байх суурийг илэрхийлсэн байна.

Тэрбээр "Хөгжлийн Банкийг тойрсон шуугианыг сайн ажиглабал МАН-ын дотоод зодоон их үүрэгтэй байх шиг. Уг нь бүр 2016 онд УИХ-аас ХБ-ыг шалгах ажлын хэсгийг байгуулж, дүгнэлт гаргасан ч нууц гэд гишүүддээ ч үзүүлээгүй гэсэн. Одоо дотоод тэмцэлдээ ашиглахын тулд их дуу чимээ гаргаж байна уу даа" гэв.

Харин үүний хариуд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясалан дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Хамтраад тэмцэх талаар дуугарах нь уу гэтэл хажуугаас саармагжуулах, хүчийг нь сулруулах алхам байнга хийх бололтой шүү! Та хэд ч дотоод зодоондоо идэгдээд юм л бол дотоод зодоон болгож хардаг болж дээ" гэсэн байна.

Playboy метаверс ертөнцөд хөл тавьж, өөрсдийн лого бүхий NFT-г гаргана
Playboy метаверс ертөнцөд хөл тавьж, өөрсдийн лого бүхий NFT-г гаргана
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өргөн барилаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.