Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарыг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулах гэж байгаа билээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр хэлэлцүүлэгт оролцоно гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр Иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран улс төр, ёс суртахууны дарамт үзүүлэн ажиллах байр суурийг илэрхийлсэн юм.
Мөн МАН дүрмээрээ намын гишүүд хуулийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа бол намаас түдгэлзүүлэх, шүүхээс гэм буруутайг нь тогтоовол намаас хасна гэж заасан. Энэ дагуу МАН-ын гишүүн албан тушаалаа ашиглан Хөгжлийн банкнаас зээл аван залилсан нь шүүхээр тогтоогдвол албан тушаал харгалзахгүйгээр намаасаа хасах талаар тодорхой мэдэгдэв.