Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батзанданг ШИНЭ намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг томилсныг улсын бүртгэлд бүртгэлээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 3 секунд

Ж.Батзандан "Шинэ" нам, эвслийн даргын ажлаа хүлээлгэн өглөөМонгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2022.0209/ болсон. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудал авч хэлэлцсэний дотор Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Ж.Батзанданг тус намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг тус намын даргаар сонгож, томилсныг улсын бүртгэлд бүртгэжээ.

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын даргаар ажиллаж байсан Ж.Батзандан 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаарч тус намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, мөн Төрийн албаны тухай хуулийн 37.1.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүнчлэлээс түдгэлзэж буйгаа тус намд бичгээр мэдэгджээ.

ШИНЭ намын Их хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “намын дарга Ж.Батзандангийн өөрийн хүсэлтийн дагуу намын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөнд тооцож,...намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсоныг” баталсан нь тус намын дүрмийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т “намын даргыг сонгох, чөлөөлөх” нь Их хурлын бүрэн эрх байхаар, 22 дугаар зүйлийн 22.4-д “Их хурлын сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирснээр тухайн хурал хүчин төгөлдөр болно. Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэр хүчинтэй болно” гэж заасантай тус тус нийцсэн байна.

Иймд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар Их хурлаар тус намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсон тухай өөрчлөлтийг Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэхээр шийдвэрлэжээ.

Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан баатарлаг тууль хайлах ёслол боллоо
Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан баатарлаг тууль хайлах ёслол боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.