Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2010 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1454 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 531 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас гурван иргэн энджээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 2009 боллоо. Мөн зөөвөрлөгдсөн 25 тохиолдол шинээр батлагджээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2692
-Хүндэвтэр 3650
-Хүнд 712
-Нэн хүнд 35 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 22221 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5889 иргэн байна. Үүний 487 нь жирэмсэн, 867 хүүхэд байна.