ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "Халдварын тархалт эрс нэмэгдэж байна. Дотоодод Омикроны хувилбар оношлогдож байна. Тиймээс бид хариу арга хэмжээгээ өөрчилж байна. Тухайлбал, өмнө нь хилийн хяналтын арга хэмжээг түлхүү авч байсан бол одоо тандалт сэргийлэлт, дархлаажуулалтаа нэмэгдүүлэх, нийтэд чиглэсэн хариу арга хэмжээгээ авахаар болж байна.
Мөн хилийн тандалтын арга хэмжээгээ ч авна. Эрүүл мэндийн сайдын тушаал шинэчлэгдсэн. Үүнд, Омикрон хувилбарын нууц хугацаа багасч байна. Халдварлуулах үе, халдвартай байх үе буурч байна. Өвдөх эрсдэлтэй бүлгүүдээ шинээр тодорхойлж байна. Сэжигтэй, хавьтлын тохиолдол, дахин халдвар авах гэсэн тодорхойлолтуудыг шинэчилж байна" гэв.