Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр " Омикрон хувилбар дэлхийн 140 гаруй улсад бүртгэгдээд байна. АНУ, Их Британи, Итали, Франц, Дани, Норвеги зэрэг улсуудад томоохон давалгаа үүсч байна. АНУ-д өдөрт 1.5 сая тохиолдол бүртгэгдэж байна. ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 15 сая тохиолдол бүртгэгдсэнийг онцоллоо. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 52 хувиар өссөн байна.
Монгол Улсад Омикрон халдварын тархалтын 70 орчим хувийг эзэлж байна. Манай улсын хувьд вакцинжуулалт өндөр байгаа учир иргэд харьцангүй хөнгөн тусч байна.