Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон хувилбартай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт үүсэх эрсдэлтэй байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 25 секунд

Он гарснаас хойш манай улсад коронавирусний халдварын нэг өдөрт бүртгэгдэх тохиолдол оны өмнөх үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Эмч, эмнэлгийн ажилчдын зүгээс шинэ жилийн баяраар иргэдийн анхаарал суларч, халдвар хамгааллын дэглэм алдагдаж, амны хаалт хэрэглэхгүй байсантай холбон тайлбарласан.

Мөн ХӨСҮТ-өөс хийсэн цагийн үеийн мэдээллээр “Өнгөрсөн оны 12 дугаар сарын дунд үеэс Монгол Улсад томуугийн А хүрээний H3N2 вирус бүртгэгдсэн. Ингэснээр томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Ковид-19 вирусийн халдвартай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт үүсэх эрсдэлтэй байна. Хэрэв вирус болон томуугийн өвчлөл зэрэг дэгдвэл эмнэлгийн байгууллагуудын ачаалал хоёр дахин нэмэгдэх юм” гэдгийг хэлсэн.

Коронавирус, томуу, томуу төст өвчлөл ихэссэн энэ үед манай улсад “Омикрон” хувилбар өнгөрсөн долоо хоногт батлагдаад байгаа. Энэ удаагийн давалгаа нь томуу, шинэ хувилбар зэрэгтэй хавсарч байгаа учир иргэд анхаарлаа сулруулахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлага үүсэж байна.

Шадар сайд С.Амарсайхан ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын хэсгийг ахална
Шадар сайд С.Амарсайхан ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын хэсгийг ахална
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.