Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 272 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 209 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 55 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн 8 тохиолдол бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1986 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 660
-Хүндэвтэр 953
-Хүнд 184
-Нэн хүнд 27 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3123 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 1824 иргэн байна. Үүнээс 109 нь жирэмсэн, 228 хүүхэд байна.