Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажилчиддаа хоёр сая гаруй төгрөгийн цалин өгдөг “Дүүжин тээврийн захиргаа“-г татан буулгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

НИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

  • Нийслэлийн өмчийн бүртгэлээс Баянгол дүүргийн 25 дугаар хорооны “Май таун” орон сууцны хорооллын 108 дугаар байрны 181 тоотод байрлах 67.9 мкв талбайтай гурван өрөө сууцыг хаслаа.

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга шинээр барихаар болсонтой холбогдуулан тус төвийн балансад бүртгэлтэй хоёр барилга, байгууламжийг төрийн өмчид шилжүүллээ.

  • Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 89 дүгээр сургуулийн балансад шилжүүллээ.

  • Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон төрийн өмчийн концессын “зураг төсөл боловсруулах, буулгах, барих, шилжүүлэх” төрлөөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

  • “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгалаа.

  • “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийг байгуулахыг дэмжлээ.

Ингэснээр дүүжин тээврээ хийж хэрэгжүүлээгүй байсан "Дүүжин тээврий ашиглалтын өмнөх захиргаа" татан буугдаж байна. Тус захиргаа нь 9 ажилтантай бөгөөд сарын үндсэн цалингийн төсөв нь 25 сая гаруй байжээ. Тодруулбал, нэг ажилтан нь 2.7 сая гаруй төгрөгийн цалин авдаг байсан аж.

НИТХ: Унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг хэрэгжүүлэхийг үүрэгдэв
НИТХ: Унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг хэрэгжүүлэхийг үүрэгдэв
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.