Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: 2023 он хүртэл зэсийн үнэ унахгүй, санаа зоволтгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.

Тэрбээр "Далд уурхайн бүтээн байгуулалт 2023 оноос эхэлнэ. Энэ хүртэл зэсийн үнэ унахгүй. Түүнд санаа зовох хэрэггүй. Цахилгаан машины хэрэглээ өсөж байна, нүүрснээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглаж байхад зэсийн борлуулалтыг асар өндөр хэмжээнд хүргэж байгаа. Бид олон улсын биржүүдийн судалгаанаас харахад зэсийн үнэ хэвээр байна. Зэс стратегийн бүтэгдэхүүн гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Алт ч бий. Өр нэмэх хэрэггүй" гэв.

Х.Нямбаатар: Жагсаал цуглаан нэмэгдэж байгаа нь Монголчууд хүний эрхийн мэдрэмжтэй болж байгаагийнх
Х.Нямбаатар: Жагсаал цуглаан нэмэгдэж байгаа нь Монголчууд хүний эрхийн мэдрэмжтэй болж байгаагийнх
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.