Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Жагсаал цуглаан нэмэгдэж байгаа нь Монголчууд хүний эрхийн мэдрэмжтэй болж байгаагийнх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хуулийн талаар нийтийн сонсгол хийж байна.

Уг хуралдаанд 18 оролцогч бүртгүүлснээс 10 оролцогч хүрэлцэн ирсэн бол Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Ганбат тэргүүтэй гишүүд мөн оролцож байгаа юм.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, "Өнөөдрийн нээлттэй сонсголд оролцож байгаа нийт оролцогчиддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн жилүүдэд жагсаал цулаан нэмэгдэж байна. Энэ юуг хэлээд байна гэхээр Монгол Улс дахь хүний эрхийн мэдрэмж сайжирч, эрхийнхээ төлөө үг хэлж байгаагийн нэг илрэл гэж хэлж болно. Яг бодит амьдрал дээрээ ямар байгаа талаар өнөөдрийн хуралдаанаар илүү ярина гэж бодож байна. Харамсалтай нь УИХ-ын 37 гишүүн нээлттэй сонсгол хийхээр гарын үсэг зурсан хэдий ч өнөөдөр 10 хүрэхгүй нь энэ сонсголд оролцож байгаа нь харамсалтай байна" гэв.

Ц.Оюунгэрэл даргатай Иргэдийн Оролцооны Нэгдэл Намыг УДШ бүртгэхээс татгалзлаа
Ц.Оюунгэрэл даргатай Иргэдийн Оролцооны Нэгдэл Намыг УДШ бүртгэхээс татгалзлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд