Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Азжаргал: Барилга барих зөвшөөрөл авахын тулд 44 гарын үсэг цуглуулдаг байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Авлигын эсрэг үндэсний хороо хуралдаж байна. Хурлаар "Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээ бүрдүүлэх" сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал "Авлига гэдэг зөвхөн хээл хахуулийн асуудал биш. Судалгаа хийж үзэхэд сүүлийн таван жилийн байдлаар Газрын харилцаатай холбоотой өргөдөл, гомдол, Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээлэл, сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл болон хүний нөөцтэй холбоотой гомдлууд хамгийн их хувийг эзэлж байна.

Газрын харилцаатай холбоотой асуудалд анхаарлаа төвлөрүүлэн голлох ажлуудыг хийсэн. Нэг жишээ дурдахад барилга барих гэж байгаа хүн 44 гарын үсэг цуглуулдаг байсан. Үүнд дулаан, эрчим хүч, ус суваг зэрэг байгууллагууд ордог байсан. Учир нь эдгээр нь бүгд тус тусдаа байсан. Бүгд цахим мэдээллээ нийлүүлж байж цахим шилжилт болно. Одоо 44 хүний гарын үсэг цуглуулах шаардлагагүй болсон. Мөн газар олголттой холбоотой асуудлыг хөөцөлдөхөд иргэн 30-60 хоног зарцуулж, 10 хүнээс гарын үсэг цуглуулдаг байсан бол одоо нэг минутын дотор гардаг болсон ололт, амжилт байна" гэв.

Э.Содномпилжээ: Монголынхоо ард түмнийг баярлуулахын төлөө хичээх болно
Э.Содномпилжээ: Монголынхоо ард түмнийг баярлуулахын төлөө хичээх болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.