Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн сайд: Ковидоор өвдөөд эдгэсний дараа хүний биед 64 төрлийн хам шинж илэрч байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 16 секунд

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.11.02/ хуралдлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, ковидоор өвчилсний дараа биед үлдэх урхагаас сэргийлэх зорилгоор нөхөн сэргээх асуудалд дэлхийн улс орнууд анхаарч байгааг дурдаад, нөхөн сэргээх үйл ажиллагааг улс орны хэмжээнд өрнүүлэх бодлогын ямар зохицуулалт арга хэмжээ авч байгаа вэ гэсэн асуулт тавьсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ковидоор өвдөөд эдгэсний дараа хүний биед 64 төрлийн хам шинж илэрч байгаа. Ядрах сульдах, толгой өвдөх, цээжээр хөндүүрлэх шинж тэмдэг голдуу илэрч байна. Бид эмчилгээ, оношилгооны удирдамжийг шинээр гарган эмнэлгүүдэд нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна" гэлээ.

Шадар сайд: Эрээн өртөөнөөс 60 вагон жимс, нарийн ногоо ачих ажлыг зохион байгуулна
Шадар сайд: Эрээн өртөөнөөс 60 вагон жимс, нарийн ногоо ачих ажлыг зохион байгуулна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.