Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Хятадын хилийн дөрвөн боомт хаалттай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.11.02/ хуралдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн 4 боомт /Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Сүмбэр-Рашаан, Хавирга-Хашаат/-ыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан байна. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Замын-Үүд-Эрээн, Бичигт Зүүн хатавч 5 авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөн түр зогссон байна.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд /Төмөр зам/, Баянхошуу, Гашуунсухайт, Ханги авто замын боомтууд нээлттэй ажиллаж байгаа аж. 2021 оны 11 сард тасалдал үүсэх эрсдэлтэй эм, эмнэлгийн хэрэгслийн 200 тонн бүхий тариур, систем, эмийн түүхий эд, материал болон антибиотик эмийн ачааг БНХАУ-ын Бээжин хотоос, 49,2 тонн ачааг БНСУ-ын Инчон боомтоос онгоцоор онгоцоор тээвэрлэн авч ирэх шаардлага бий болжээ.

С.Амарсайхан: Халдварын шинэ вариант орж ирэхгүй бол халдварын тохиолдол аажмаар буурах төлөвтэй байна
С.Амарсайхан: Халдварын шинэ вариант орж ирэхгүй бол халдварын тохиолдол аажмаар буурах төлөвтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.