Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Парк шинэчлэлийн ажлын хүрээнд 60 автобус худалдан авсан боловч хил дээр саатсан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

No description available.Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өгөв. Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгохын тулд 124 чиглэлд 1432 автобус явуулах буюу чиглэлийн тоог 23, автобусны тоог 447-гоор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн цаашид ямар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлбэл ашигтай вэ гэдгийг судалжээ. Цахилгаан автобус анхны хөрөнгө оруулалт өндөр боловч удаан хугацаандаа ашигтай гарсан байна.

Өдгөө нийтийн тээвэрт бүртгэлтэй байгаа 1240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болсон бол 18 хувь нь 7-9 жил болжээ. Харин таван хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жилийн насжилттай байна. 2009 онд хуучин 400 автобусыг оруулж ирснээс хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 гаруй автобус жагсаалтаас гарахаар байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 60-ыг худалдан авсан боловч хил дээр саатаад байгаа аж.

“Ус зайлуулах шугам, худгийг засаж, нөхөн сэргээж байна“
“Ус зайлуулах шугам, худгийг засаж, нөхөн сэргээж байна“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.