Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдийн ариутгалын хаалгыг барьсан эзэн Г.Батмөнх албан тушаал дэвшжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Замын-Үүдийн ариутгагч хаалганы асуудалд Ерөнхий сайдаар донгодуулж, ажлаас чөлөөлөгдсөн Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын дарга асан Г.Батмөнх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын газрын даргаар томилогджээ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт очиж, хилийн шалган нэвтрүүлэх хэсгийн нөхцөл байдалтай танилцах үеэр гаалийн "ариутгагч хаалга" олны анхааралд өртөж, шүүмжлэлийг хүртсэн. Чанарын шаардлага хангахгүй тус хаалганаас шалтгаалж Ерөнхий сайд холбогдох албаныханд хатуу сануулга өгч, заримд нь ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг авсан. Тус ногоон хаалгыг Г.Батмөнх Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын даргаар ажиллаж байх хугацаандаа хариуцан хийлгэж, суурилуулсан тул ажлаас чөлөөлөгдсөн байдаг.

Л.Оюун-Эрдэнэ: Манай улс усны нөөц хамгийн бага 20 орны нэг болох эрсдэл үүсч байна
Л.Оюун-Эрдэнэ: Манай улс усны нөөц хамгийн бага 20 орны нэг болох эрсдэл үүсч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.