Ковидын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл өглөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Эм хангамжийн асуудал хомстож байгаа талаар орон нутгийнхан их хэлж байна. Гэтэл та бүхэн татан авах төлөвлөгөөгөө танилцуулж байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Урьдчилж арга хэмжээ авдаггүй юм уу. Халдварын дасан зохицож даван туулна гэж байна. Гэтэл сүүлийн үед халдвар хамгааллын дэглэм сахих идэвх суларч байна. Халдварын, вакцинжуулалтын талаар иргэдээ нэг ойлголттой болгомоор байна. Нэг хэсэг нь вакцин супер гэж байхад нөгөө хэсэг нь хор гэж байна. Иргэдийн ойлголтыг нэгтгэх асуудалд ямар арга хэмжээ авч байна вэ"
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулах газрын дарга Б.Цэцэгсайхан "Эмийн нөөц улсын эмнэлгүүдэд 15-20 сарын нөөцтэй байна" гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Бид өдөр болгон мэдээллээ авч ажиллаж байна. Шуурхай ажлын хэсэг гарсан. Өнөөдрийн байдлаар эм тариа, дуслын тариа тасарсан эмнэлэг байхгүй. Өнгөрсөн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байсан. Тиймээс эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг 1-2 сарын нөөцтэй бэлдэж ирсэн" хэмээлээ.
Хуралдаан үргэлжилж байна.