Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Орон байр, автомашинаа зарж, зээлд хамрагдан койн авч байгаа нь маш их эрсдэл дагуулж байна

Огноо
Унших
1 минут 45 секунд

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай холбогдуулан тус хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль их хурлаар батлагдвал энэ салбар тодорхой зохицуулалттай болно. Иргэд виртуал хөрөнгө авахдаа сэтгэлийн хөдлөлөөр хандахгүй, сонор сэрэмжтэй байж, орон байр, автомашинаа зарж, зээл тусламжаар койн худалдан авч байгаа нь эрсдэл дагуулж байна.

Иргэд өөрөө худалдаж авч энэ харилцаанд орсон учир хариуцлагаа өөрөө хүлээнэ. Виртуал хөрөнгө бол хувьцаа гаргахаас өөр зүйл. Хувьцаа гаргахад баталгаа байдаг бол койны ард ямар нэг баталгаа гэх зүйл байдаггүй. Хэсэг хүн ашиг олж байгаа ч, нөгөө хэсэг нь алдагдалд орж байгаа гэдгийг санах ёстой.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн хүрээнд зөвхөн хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн зохицуулах хороо бүртгэж хянана. Харин койн гаргаж бизнес хийж байгаа ААН, байгуууллагуудын асуудалд төр ямар нэг байдлаар хариуцлага хүлээхгүй.

Мэргэжлийн холбооны хууль их хурлаар хэлэлцэгдэнэ. Түүний дагуу мэргэжлийн холбооны шаардлага хангасан байгууллагууд койнд дүгнэлт гаргаснаар биржүүд зах зээл дээр гаргах эсэхийг шийднэ. Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны зүгээс ямар нэг байдлаар хууль эрх зүйн орчин байхгүй учир гаргаж буй койнуудад хяналт шаардлага тавьж чадахгүй байгаа" гэлээ.

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.