Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг 45 настай иргэн дөрвөн настай дагавар охин болон зургаан настай хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн иргэн нь хэрэг үйлдэх үедээ эхнэртэйгээ согтуу байсан бөгөөд маргааш өглөө нь хүүхдийн бие эвгүйрхэж хүүхдүүдээс юу болсон тухай тодруулахад хүчирхийлсэн утга бүхий хариултыг өгсөн байна.
Хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй иргэн нь 2015 онд хүчирхийллийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан бөгөөд 2018 оны наймдугаар сарын 27-нд өршөөлөөр суллагдаж байжээ.
Тэд таван хүүхэдтэй бөгөөд нэг эцгийн хүүхдүүд биш гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тодруулбал, дөрвөн настай охины хувьд түүнийг шоронд байхад нь төрсөн, өөр хүний хүүхэд аж.
С.Сувдансондор