Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Иргэн Э.Одбаярын амь нас хохирвол хатуу хариуцлага тооцно шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярын асуудлыг хөндлөө. Учир нь Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас хойш хорьж буй. Түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 17 хонож байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Танай байгууллага хүний эрхийг хариуцсан бүтэц, мэргэжилтэн байна уу. 2021 он гарсаар хүний эрхийг хэрхэн хамгаалж байна вэ. 461 дүгээр ангид иргэн Э.Одбаярын асуудал маш хүнд байна. Энэ хүний амь нас хохирвол хариуцлагыг маш чанга тооцно шүү. Олон Улсын тавцанд Монголын нэр хүнд унах болно. Учир нь энэ залуу үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийснийхээ төлөө хоригдсон. Тэгэхээр энэ нь маш ноцтой сэдэв шүү. Энэ хүнд эмнэлгийн тусламжаас гадна сэтгэл зүйн эмчилгээ хийж байна уу"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "С.Одонтуяа гишүүний хүний эрхийг хамгаалахаар гаргаж буй саналтай санал нэг байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний 18 эрх хэзээ ч хаана ч зөрчигдөх эрхгүй" хэмээлээ.

ШШГЕГ-ын дарга Д.Загджав "ШШГЕГ-т хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь 24 цагаар камераар хянаж, жижүүрлэж байгаа. Сэтгэл зүйч хоригдож буй хүмүүстэй тулж ажилладаг. Иргэн Э.Одбаяр өнөөдөр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал хэвийн. Даралт 100/70. Жингийн алдагдал 10 гаруй кг. Өлсгөлөнгөө сайн дураараа зогсоохгүй байна" хэмээлээ.

“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын хүний нөөцийн албаны дарга танхайрсан нь ҮНЭН
“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын хүний нөөцийн албаны дарга танхайрсан нь ҮНЭН
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.