Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үр тарианы хураалт 84.6 хувьтай үргэлжилж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 9 секунд

Энэ онд улсын хэмжээгээр 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

Өнөөдрийн байдлаар 66 мянган га талбайг ангилан хадаж, 340.7 мянган га-аас 507.5 мянган тонн үр тариа, үүнээс

  • 322.4 мянган га-аас 482.6 мянган тонн улаанбуудай
  • 18.4 мянган га-аас 179.7 мянган тонн төмс
  • 8.9 мянган га-аас 114.7 мянган тонн хүнсний ногоо
  • 68.8 мянган га-аас 205.8 мянган тонн тэжээлийн ургамал
  • 64.5 мянган га-аас 32.4 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.

Ингэснээр үр тарианы хураалт 84.6 хувьтай, төмсний хураалт 92.5 хувьтай, хүнсний ногооны хураалт 95.2 хувьтай, тэжээлийн ургамлын хураалт 62 хувьтай, тосны ургамлын хураалт 64.5 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1797 цэрэг, 2024 оюутан, 7826 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11647 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байгаа аж.
Ургацаас гурилын үйлдвэрүүд 144.6 мянган тонн, ХААДС-д 35.3 мянган тонн, үрэнд 4.9 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.3 мянган тонн, өндөг болон тэжээлийн үйлдвэрт 5.1 мянган тонн нийтдээ 199.2 мянган тонн улаанбуудай зах зээлд нийлүүлэгджээ.

Өчигдөр 223 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ
Өчигдөр 223 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.