Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-нд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэн багш, дасгалжуулагч, тамирчдыг урамшууллаа.
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэл "Би балчир наснаасаа Монгол бөхөөр барилаж эхэлсэн. Өсвөр насандаа чөлөөт бөхийг сонгож, дуртай болж одоо миний хайртай спорт болсон. Чөлөөт бөхийн спортоор 2013 оноос хойш хичээллэж байна. Анхнаасаа л олимп, дэлхийн аварга болох мөрөөдөл, зорилготой байсан. Хоёр сарын өмнө Токиогийн олимпт медалийн төлөө барилдаж харамсалтай ялагдсан. Гэхдээ энэ алдаагаа залруулж ДАШТ-ээс медаль хүртсэндээ маш их баяртай байна" гэв.