Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут "Цар тахлын өвчлөлтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Ирэх онд ч үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. Гэхдээ эдийн засгийн сэргээхээр Засгийн газар, УИХ тодорхой алхмууд хийж байна. Цар тахлын үед иргэдийн амьдрал хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ хугацаанд өнөөгийн нөхцөл байдлаа зөв дүгнэж, ирээдүйгээ зөв төлөвлөх шаардлагатай.
Санхүүгийн секторт банкны систем давамгайлж, ЖДҮ-ийн санхүүжилт хүртээмж сул, урт хугацааны санхүүжилтийн хэрэгцээг хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. 2018 оны дүгнэлт, судалгааг үндэслэж байгаа нь хэр бодит бодлого, төлөвлөлт гарах вэ. 2020 оны шинэчлэсэн судалгаа ашиглаж болоогүй юу"
Ажлын хэсэг "Төрийн мөнгөний үндсэн чиглэлийг боловсруулахдаа анхаарал хандуулсан нэг зүйл нь цар тахлын нөлөөнд автаж буй нөлөөлөл хаана их хүчтэй эмзэг болж тусч байгааг бид анхаарсан. Энэ нь ЖДҮ эрхэлж байгаа хүмүүс болон орлого нь эмзэг, ажлын байраа алдаж байгаа хүмүүст цар тахал маш хүчтэй нөлөө үзүүлж байна гэдэг дүгнэлт бий" хэмээлээ.