Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг дахин шалгахаар болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 43 секунд

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг хэвтэрт ортол нь зодсон хэрэг гарсан. Уг хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

Тэгвэл хохирогч Э.Энхбатын талаас уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхийн тулд нэмэлт байцаалтад буцаалгах хүсэлтээ прокурорын байгууллагад гаргажээ. Прокуророос хүсэлтийг хүлээн авч, хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст буцаасан байна. Ингэснээр хэргийг дахин шалгахаар болоод буй аж.

Сануулахад, Улсын начин Э.Энхбат өнөөдрийг хүртэл БНСУ-д эмчилгээ хийлгэж байна.

Есөн давхрын тагтнаас унах гэж байсан 4 настай хүүг аварчээ
Есөн давхрын тагтнаас унах гэж байсан 4 настай хүүг аварчээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.