МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Тэгвэл "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагчид төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгохоор болжээ. Тодруулбал,
- 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг
- 17 настай элссэн бол 2.5 сая
- 18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авахаар тооцоолжээ.
Тэтгэлгийг 2022 оны улсын төсвөөс олгохоор болсон гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлсэн юм.