Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭМГ: Амны хаалтыг 2-3 цаг тутамд солихгүй бол эргээд халдвар тараах эрсдэл үүсгэдэг

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 32 секунд

Халдварын тархалт өндөр энэ цагт бид амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа. Тэрбээр "Вакцинжуулалтад хамрагдах нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга. Вакцины бүрэн тунд хамрагдах нь амьсгалын замын өвчлөлийн хүндрэлээс бүрэн сэргийлдэг гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тиймээс зорилтот бүлгийн болон зохих насны иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж хоёр хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулдаг.

Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх. Иргэдийн дунд амны хаалт зүүх хэрэглээ сайн байгаа. Гэвч зөв зүүхгүй байна. Амны хаалтыг 2-3 цаг тутамд байнга сольж байх хэрэгтэй. Түүнээс олон цаг зүүвэл амны хаалт дээр өвчин үүсгэгч вирус сууж, эргээд халдвар тараах эрсдэл үүсгэдэг юм. Мөн гараа тогтмол угаах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирус зэрэг амьсгалын замын өвчлөл нь иргэдийн дунд агаар дусал болон хавьтлаар хурдан тархдаг. Тиймээс олон хүнтэй газраар аль болох явахгүй байх нь өвчний тархалтыг бууруулах ач холбогдолтой" хэмээлээ.

“Хүнийг дайрч хүнд гэмтэл учруулчихаад хэдхэн сарын дараа Өршөөлийн хуулиар гараад ирж байна“
“Хүнийг дайрч хүнд гэмтэл учруулчихаад хэдхэн сарын дараа Өршөөлийн хуулиар гараад ирж байна“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.