Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт шүүгчийн чуулган эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт чуулганыг биечлэн зохион байгуулж болохоор заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүгчид чуулганд биечлэн оролцож байна.

Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний 5 орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний 4 орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.

Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсох юм.

Нийт шүүгчийн чуулган шүүх эрх мэдлийн байгууллагын өөрөө удирдах дээд тогтолцоо бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг шүүгчид дотроосоо шууд бие даан сонгосноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Өнөөдөр 4000 гаруй иргэнийг дархлаажуулна
Өнөөдөр 4000 гаруй иргэнийг дархлаажуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.