Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨХӨН СОНГУУЛЬ: Сонгуулийн ирц хүрээгүй ч МАН-аас нэр дэвшигчид хамгийн өндөр санал авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа. Нөхөн сонгуулийн ирцийн хувьд 18 дугаар тойрогт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт иргэдийн 35.8 хувь нь санал өгсөн бол 28 дугаар тойрогт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт иргэдийн 39.6 хувь нь саналаа өгсөн байна. Ингэснээр сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулах юм.

Өнөөдрийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн дийлэнх хувь нь МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нарт саналаа өгсөн байна. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш бөгөөд нэмэлт санал хураалт явуулж эцсийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулна.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.

78.3.Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.

78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.

78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.

78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

СЕХ: Намрын ид ажлаа амжуулах гээд сонгуулийн ирцэд нөлөөлж буй олон хүчин зүйл байна
СЕХ: Намрын ид ажлаа амжуулах гээд сонгуулийн ирцэд нөлөөлж буй олон хүчин зүйл байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.