Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий: 70-аас дээш настай иргэдийн 48 хувь, 18-19 настай иргэдийн 14 хувь нь санал өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 17.30 цагийн байдлаар Хэнтий аймгийн сонгогчдын 22,7 хувь, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын 25,5 хувь нь саналаа өгчээ.

Өөрөөр хэлбэл Хэнтий аймгийн хэмжээнд нийт 50,748 иргэн санал өгөх нэрсийн жагсаалтад багтсаны 11,515 нь саналаа өгсөн бол Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 113,963 иргэн санал өгөх нэрсийн жагсаалтад багтсаны 29,046 нь саналаа өгсөн байна.

Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн хувьд 70-аас дээш настай иргэдийн 48 хувь, 18-19 настай иргэдийн 14 хувь нь санал өгсөн байна. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн хувьд 70-аас дээш настай иргэдийн 60,5 хувь, 18-19 настай иргэдийн 19,2 хувь нь санал өгсөн байна.

СЕХ: Сонгуулийн санал хураалт 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна
СЕХ: Сонгуулийн санал хураалт 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна
 
О.Алтангэрэл: Мансууруулах бодистой тэмцэх чиглэлд ХХААХҮЯ устгалын ажилд, ЭМЯ сэргээн засах төвийн үйл ажиллагаанд нь хамтрах шаардлагатай