Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Шинэбаатар: ХЗДХЯ-ны гадна жагссан иргэд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тул саатуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 45 секунд

ХЗДХЯ-ны гадна суулт хийсэн иргэдийг баривчилсан асуудлыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын дарга Б.Шинэбаатараас тодрууллаа.

-Өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн яамны гадна байсан иргэдийг цагдаа нар хүч хэрэглэн авч явсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнаас 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 38 минутад цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд “гадна суулт хийж байгаа хүмүүс албан үүргээ гүйцэтгэж байх явцад эрх чөлөөнд минь халдлаа гэх гомдол мэдээлэл ирүүлсний дагуу тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар нэр холбогдсон дөрвөн иргэнийг авчирсан. Алба хаагчийн гаргасан гомдлоор хянан шийдвэрлэхэд иргэдийг авчирч тусгайлсан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг байцаалт авах хуулийн заалттай учраас нэр бүхий О, Ц, Г, Х нарын дөрвөн хүнийг авчирсан. Энэ хүмүүсээс холбогдох тайлбар мэдүүлгийг авсан.

Мэдүүлэг өгөх явцдаа дээрх дөрвөн иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангагдах хүсэлт тавиад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт тавьсаны дагуу энэ эрхийг хангаж дээрх иргэдийг явуулсан байгаа. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас иргэдийг хууль бусаар баривчилсан саатуулсан зүйл байхгүй.

-Дээрх иргэдийг ямар үндэслэлээр цагдаагийн байгууллагад авч ирж саатуулсан бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яам нь төрийн тусгай хамгаалалтын обьектод хамаардаг. Тухайн обьектыг төрийн тусгай алба хаагч аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилладаг. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч дээрх иргэдэд шаардлага тавихад эсэргүүцэж биед нь халдсан гэх үндэслэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

-Саатуулах явцдаа биед нь гэмтэл учирсан учраас эрүүл мэндийн үйлчилгээ авъя гэсэн хүсэлт гаргасан байсан. Түүнийг нь хангаагүй юм биш үү?

-Биед халдсан гэх гомдол гаргасан иргэн А болон хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хүргэгдсэн иргэн О, Ц, Г, Х нараас цагдаагийн алба хаагчид бие эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн талаар гомдол гаргасны дагуу шинжээч томилон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн.

-Нэр бүхий 4 иргэнийг цагдаагийн байгууллага цагдан хорьж, баривчилсан асуудал байгаа юу. Тухайн дөрвөн иргэн хаана байгаа вэ?

-Дээрх 4 иргэдийг цагдаагийн хэлтэст 09.00 цагийн орчимд авчирч холбогдох ажиллагааг хийж, 11:00 цагийн орчимд явуулсан. Харин 13.00 цагийн орчимд мөн жагсаал цуглааны үед оролцож байсан иргэн согтуугаар танхайрлаа гэсэн мэдээлэл ирсэн. Түүний дагуу цагдаагийн алба хаагчид нэг иргэнийг авч ирсэн. Ингээд согтуурлын зэргийг шалгахад 0.91%-н согтолттой байсан учраас тухайн иргэнийг бид нар эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан. Тухайн иргэнийг заавал хонуулахгүйгээр хэрвээ архи нь гарах юм бол авч ирээд зөрчлийг шийдэх боломжтой. Өөрөөр бид нар иргэдийг саатуулсан, эрхэнд нь халдсан асуудал байхгүй.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.