Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Улмаар гишүүдийн олонх дэмжсэн тул асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, чуулганаар хэлэлцэн эцэслэн батлах юм.

Энэ үеэр Д.Гангабаатар "Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт дэмждэг үзүүлэх эрдэмтдийн ажлын дэд хэсэгт орж ажиллаж байсан. Тэр хугацаанд Үндсэн хуульд орсон шүүхтэй холбоотой шинэчлэлийн заалтад саналаа өгч явж байсан. Тэдгээр саналууд маань өнөөдөр тусгалаа олоод явж байна. Шүүхийн хараат бус байдлын бэхжүүлэхтэй холбоотой заалтууд байсан.

Цэцийн гишүүнээр томилогдвол цаашид юунд анхаарч ажиллах вэ гэж байна. Цэц бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Цэц Үндсэн хуулийг хэрэгждэг хууль болгодох чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг институц. Энэ хүрээнд цэцийн гишүүд хараат бус байх нь хамгийн үндсэн шаардлага. Цэцийн гишүүд хараат бусаар ажиллаж байж Үндсэн хуулийн шүүх хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно гэж бодож байна" гэлээ.

Д.Гангабаатар нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Нидерланд улсын Утрехтын их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, Япон улсын Нагояагийн их сургуульд профессор юм.

Ташрамд дурдахад, Д.Гангабаатар нь О.Дашбалбар агсны хүү билээ.

О.Магнай: Эрх чөлөөгөө хамгаалахгүй бол дараа нь бид цусаар уйлаад ч нэмэргүй шүү
О.Магнай: Эрх чөлөөгөө хамгаалахгүй бол дараа нь бид цусаар уйлаад ч нэмэргүй шүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.