Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний хомстол үүссэн асуудлаар ЭХЯ болон Тавантолгой түлш ХХК-иас мэдээлэл хийлээ.
"Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан "2020-2021, 2019-2020 оны өвлийн нийт үйлдвэрлэсэн түлшний хэмжээ 40 гаруй хувиар нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг ард иргэдийн өрхийн эдийн засгийн баталгаа, хүндрэлд нөлөөлсөн тул хоёр удаагийн шийдвэр гаргаж хөнгөлсөн. Хэрэглээ 40 гаруй хувиар нэмэгдсэн. 2021 оны өвлийг 400 мянга гаруй тонноор давж байсан. Харамсалтай нь, ийм механик хэрэглээ үйлдвэрлэлийн хүчин чадлаас шалтгаалан 2-3 шуудай дээр ойр ойрхон цэгүүдэд хүргэж байсан.
Нэгдүгээрт, хэрэглээ өсч байгаа учраас түүнтэй уялдуулж цэгүүдээ нээж байгаа юм. Цаг агаарын үүдэлтэй гадна температурын өсөлтөөс хамаарч хэрэглээ, эрэлт маш их өсөж байгаа. Тухайлбал, үйлдвэрлэлийн хэмжээг борлуулалт дулаан өдрүүдэд давахгүй байгаа. Сайжруулсан шахмал түлш борлуулах цэг 170 байсныг 281 болгож нэмэгдүүлсэн. Цэгүүдийн байршлын судалгаа 100 хувь гараад 600-800 байхад энгийн хүнсний өдөр тутмын хэрэглээ хүрдэг хэлбэр лүү шилжих бололцоотой юм. Хэрвээ бүр энгийн байдал руу шилжүүлээд явбал 800-1000 руу ч хүргэх боломжтой.
Дөнгөж сая Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хороо ажилчдын төлөөлөлтэй уулзсан. энэ бол хуулинд заасан ажил хаялт биш. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажиллах орчин, хөдөлмөрийн нөхцөл болон бусад асуудлаар байгаа зүйлсийг сайдад танилцуулсан. Үйлдвэр дээр ямар нэгэн ажил хаялт болоогүй. Ээлж солигдож буй болон ажиллагсад тулгамдаж буй асуудлуудаа удирдлагуудад илэрхийлсэн.