"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хэмжээнд мод тарьж ургуулсан сайн дурын иргэдийг төрөөс шагнаж, урамшуулдаг болох тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилга дэвшүүллээ.
Тэрбээр "Мод тарихын төлөө өөрсдийнхөө бүхий л амьдралыг зориулж байгаа сайн дурынханд чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн бол эгэл баатрууд. Та бүхний хичээл зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлнэ. Би цаашдаа Монгол төрийн шагналыг байгаль, эх дэлхийг хамгаалахын төлөө сэтгэлээсээ ажилласан хүмүүст зориулж өгдөг байя гэж бодож байгаа. Энэ улсад юм хийсэн, байгаль дэлхийг хамгаалсан хүмүүсийг шагнаж урамшуулан тусгай цол гаргана гэж бодож байгаа. Эх дэлхийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг Монголын төр шагнаж урамшуулдаг байх ёстой. Тиймээс үүнийг ажил хэрэг болгоно" гэв.