Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Засгийн газар үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг шаардаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Иргэдийн дунд шахмал түлшний асуудал үүссэнтэй холбоотой УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ.

Асуулгын талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд "Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд асуулга хүргүүлж байна. Асуулгын хариуг УИХ-ын чуулганаар танилцуулна уу гэж хүсэж байна. Шахмал түлшний урт дараалалд зогсон иргэд маань хонож байна. Үр дүнд нь гэр нь хүйтэн байна. Настангууд, үр хүүхдүүд даарч байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Улаанбаатар хотоос сонгогдсон 22 гишүүн байдаг. Бүгд гэр хорооллын хөгжил, дулаан, цахилгааны асуудлыг ярьдаг. Харамсалтай нь гэр хороололд амьдардаг иргэд маань галгүй байна.

Улаанбаатарчуудын 60 хувь нь дулаан, нүүрсний асуудалд орлоо. Бид ковидын хуулиар хангалттай эрх мэдлийг Засгийн газарт өгсөн. Одоо ядаж хянаж, шалгадаг эрхээ УИХ эдлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүний хувьд өнөөдрөөс эхлэн намрын чуулган эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсад болж бүтэхгүй байгаа бүх зүйлсээр Засгийн газраас хариуцлага тооцож, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг шаардана" гэв.

АН-ын бүлэг: Хөрөнгө оруулалтын болон ХАҮТ-ын тухай хуулийг төслийг дэмжив
АН-ын бүлэг: Хөрөнгө оруулалтын болон ХАҮТ-ын тухай хуулийг төслийг дэмжив
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд