Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мод тарих ажлыг улстөржүүлж болохгүй

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн уулзалтд оролцохдоо "Нэг тэрбум" мод тарих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлсэн. Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн нээлтийн өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр "Тэрбум, тэрбумаар мод тарьж ургуулах бүрэн боломж байгаа талаар би холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсан. Энэ ажилд хүн бүр оролцох хэрэгтэй. Модыг зөвхөн тариад орхих бус ургуулах нь чухал. Ургуулахын тулд хувинтай ус бариад гүйхийг хэлэхгүй. Технологийн дэвшлийг ашиглан онгоцоор сая сая мод тарьж ургуулж байна.

Би аль нэг намаас сонгогдсон төрийн тэргүүн биш. Монголын ард түмэн намайг сонгосон. Миний ажил шинэ нисэхийн хажууд байгуулагдсан мод тарих хөдөлгөөнөөс эхэлж байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг мод тарьж ургуулах ажилтай холбоно гэж бодож байна. Зүгээр суугаад халамж авах бус мод тариад халамж авдаг системд шилжих нь зүйтэй.

Шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам дагуу мод тарих ажлаа эхлүүлж байгаа минь учиртай. Гадны хүмүүс Монголд ирээд ногоон хот орох замдаа ногоон хот болохыг нь хараасай гэж хүсэж байна. Мод тарих ажлыг улстөржүүлж болохгүй. Улстөрчдийг би хэрүүлээ зогсоож ажлаа хий гэж хэлж байгаа.

Мөн мод тарьж байгаа хүмүүс маш их гавьяатай хүмүүс. Цаашдаа байгаль дэлхийдээ ээлтэй ажил хийсэн хүмүүсийг шагнаж урамшуулъя гэж бодож байгаа” гэв.

БОАЖЯ: “Нэг тэрбум” тарих үндэсний хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлнэ
БОАЖЯ: “Нэг тэрбум” тарих үндэсний хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.