Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн уулзалтад оролцохдоо "Нэг тэрбум" мод тарих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлсэн. Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн нээлтийн өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна.
Өдөрлөгийн зарим үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох юм. Мөн энэ долоо хоногт намрын мод тарих үйл ажиллагааг нийслэлийн дөрвөн цэгт зохион байгуулахаар болсон байна.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Төсвийн тооцооллыг хэрхэн гаргах вэ гэдгийг иргэд олон нийт ихээхэн сонирхож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1-ээс багагүй хувийг цөлжилтийн эсрэг зарцуулна. 10 жилийн хугацаанд 4.3 их наядаар гэж тооцоолж байна. Ингэхдээ эрдэмтэн судлаачид, ойн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг авч үзвэл улс орон нутгийн төсвийн зардлаар 30 орчим хувийг хангах боломжтой. Хувийн хэвшлийнхний хоорондын уялдаа холбоог хангаж чадвал 45 хувийг бүрдүүлэх боломжтой. Олон Улсын банк санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн хүрээг сайжруулах, цөлжилтийн эсрэг томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал 20 орчим хувийг олж босгож чадна. Иргэдийн санаачилга их сайн байгаа нь ажиглагдаж байна.
Энэ хөтөлбөрийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэлээ.