Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2650 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1138 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1512 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 19 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1204 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 11,424
-Хүндэвтэр 6,765
-Хүнд 2,145
-Нэн хүнд 390 өвчтөн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 64,654 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6,549 хүн эдгэжээ. Хэвтэн эмчлүүлж буй 20,724 иргэн байна. Үүний 1,556 нь жирэмсэн, 3,838 нь хүүхэд байна.