Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Youtube: Ковидын вакцины талаар ташаа мэдээлэл түгээсэн бичлэгүүдийг устгана

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 9 секунд

YouTube-ээс коронавирусийн дархлаажуулалтад ашиглаж буй ДЭМБ-аас батлагдсан бүх вакцины талаар ташаа мэдээлэл тараасан контентыг устгаж, Ковид-19-ийн талаар хуурамч нэхэмжлэл гаргахыг хориглохоо мэдэгдэв.

Зөвшөөрөгдсөн вакцинууд нь аюултай бөгөөд аутизм, хорт хавдар, үргүйдэлд хүргэдэг гэх ташаа мэдээлэл бүхий видео бичлэгүүдийг устгах болно гэж тус компаниас мэдэгджээ. Энэ хүрээнд вакцины эсрэг нөлөөлөгчдийн хаягийг хаах тухай тусгасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформоор буруу ташаа мэдээлэл тараах замаар вакцин хийлгэхэд хүмүүсийн эргэлзээ төрүүлдэг асуудлыг шийдвэрлэхийг уриалсан юм.

YouTube-ийн мэдээлснээр Ковидын эсрэг вакцины талаар ташаа мэдээлэл тараахыг хориглосноос хойш 130,000 видеог платформоосоо хассан байна.

Сонирхуулахад вакцины эхний тунгаа хийлгээд хоёр дахь тун хийлгээгүй иргэдийн 80 орчим хувь нь вакцинтай холбоотой ташаа мэдээллээс болж бүрэн тунд хамрагдаагүй гэх судалгаа байгаа юм.

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага бүртгэгджээ
Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага бүртгэгджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.