Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагын үеэр Боксын холбоо болон Э.Цэндбаатартай холбоотой асуудлын талаар дурджээ.
Тэрбээр "Э.Цэндбаатарыг олимпын наадамд оролцохоос ч өмнө үндэсний шигшээ багаас хассан юм билээ. Хурал болоод хамтдаа хоол идэн 18.30 цагт тарцгаасан. Вино ч байгаагүй, пиво ч байгаагүй.
Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс энэ бол нэг удаагийн бус, хэд хэдэн асуудал учраас сахилга оногдуулах ёстой гэсэн шийдвэрийг УЗ-ийн 19 гишүүн дэмжиж ДАШТ-нд оролцох эрхийг нь хассан.
Э.Цэндбаатарын зодооны бүтэн бичлэгийг би үзсэн. Өөрийг нь цохидог нөхрийг Э.Цэндбаатар эхлээд цохиж унагаасан юм билээ. Цохиулсан нөхөр эргээд Э.Цэндбаатарыг цохиход унасан байсан. Гэхдээ дуутай бичлэгийг үзэхэд ухаан алдаагүй "хүрээд ир" гэсэн агуулгатай үг хэлсэн байна лээ.
Хүн бүрт ямар нэгэн хобби байх эрхтэй байх. Би багаасаа боксын үнэнч хөгжөөн дэмжигч байсаар ирсэн. Миний "нусан" багын найзууд энэ спортод өөрсдийгөө зориулсан. Бусад улс орнуудад ч Хууль зүй дотоод хэргийн сайд нар нь боксын холбоог ахалж явдаг жишиг байдаг" гэжээ.