Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүгэл үлээгч“-ийн эрхзүйн байдлын тухай хуулийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ удаагийн намрын чуулганаар цахим шилжилтийн дөрвөн багц хууль хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Энэ хуулийн гол үндсэн агуулга нь төрд байгаа нийтэд ил тод болгох болох бүх мэдээлэл, шийдвэрийг цахимаар олгох зорилготой. Мөн Монгол Улсын иргэн бүр цахим гарын үсэгтэй болж, түүгээрээ дамжиж төрд хадгалагдаж буй мэдээлэлдээ хязгаарлалттай хандах, төр өмнө нь нууцалсан мэдээллийг ил болгох агуулгатай.

Мөн "Аравдугаар сарын 15-20-ны хооронд Засгийн газрын хуралдаанаар "Шүгэл үлээгч"-ийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлнэ. Дэмжигдвэл УИХ-д өргөн мэдүүлнэ. "Шүгэл үлээгч"-ийн эрхзүйн байдлын тухай хуулинд хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрийн эрх ашгийг төлөөлдөг байгууллагуудаас өгсөн саналын дагуу эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эрхийг хамгаалах талаар тодорхой бүлэг асуудал тусгагдаж байна" гэв.

Ч.Болортуяа: Манай улс 1.2 сая тун вакцины нөөцтэй байна
Ч.Болортуяа: Манай улс 1.2 сая тун вакцины нөөцтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд