Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Болортуяа: Манай улс 1.2 сая тун вакцины нөөцтэй байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 42 секунд

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дархлаажуулалтын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Улсын хэмжээнд нийт хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. Хоёрдугаар тунгийн хамралт 65.4 хувь байгаа бол гуравдугаар тунд есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 297 мянган хүн хамрагдсан байна.

Гуравдугаар тунд 55-59 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Вакцинд хамрагдалтыг задлаж үзвэл 6260 жирэмсэн эмэгтэй, 6349 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянга, 16-17 насны 75 мянган хүүхэд ковид-19-ын эсрэг вакцинд хамрагдаад байна.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны тушаалаар 18 ба түүнээс дээш насны иргэдийг дархлаажуулалтын нэмэлт гуравдугаар тунд хамрагдуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ иргэдийн сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтын ажлыг үргэлжлүүлж байна. Монгол Улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан 255 мянган иргэнд хийсэн судалгаагаар вакцинд хамрагдаад 14 хоногийн дараа 0.1 хувь нь халдвар авсан нь гуравдугаар тунгийн үр дүн өндөр байгааг илтгэж байна.

Мөн гуравдугаар тунг иргэддээ хийж эхэлсэн Израйл улсад 0.1 хувийг өвчлөлттэй байгаа юм. Манай улс нийт 6.3 сая тун вакцин татан аваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй байна" хэмээлээ.

Х.Нямбаатар: Ирэх сарын 1-нээс иргэд газрынхаа гэрчилгээг авахдаа газрын албанд очихгүй цахимаар QR кодтой нь хэвлэж авах боломжтой
Х.Нямбаатар: Ирэх сарын 1-нээс иргэд газрынхаа гэрчилгээг авахдаа газрын албанд очихгүй цахимаар QR кодтой нь хэвлэж авах боломжтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд