Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын холбоо: Бүх утсыг USB-C цэнэглэгчээр цэнэглэдэг болно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

No description available.

Европын Холбооноос гаргасан шинэ дүрмийн дагуу үйлдвэрлэгчид утас, жижиг электрон хэрэгслийг цэнэглэх бүх холбогч USB-C буюу ижилхэн байлгах үүрэг хүлээхээр болсон. Энэ нь хэрэглэгчдийг шинэ төхөөрөмж худалдан авахдаа хуучин цэнэглэгчээ дахин ашиглахыг дэмжих замаар технологийн хог хаягдлыг бууруулах зорилготой гэнэ.

2018 онд Европын холбооны улсад зарагдсан USB micro B холбогчтой байсан бол 29 хувь нь USB-C lightning холбогчтой байсан гэж 2019 оны судалгаагаар тогтоосон байна.

Европын холбооны улс төрчид 10 гаруй жилийн турш нийтлэг стандартын төлөө компанит ажил явуулж байгаа бөгөөд судалгаагаар цэнэглэгч, кабелийг хаяж ашиглаагүй тохиолдолд жилд 11000 гаруй тонн хог хаягдал гардаг гэх тооцоо гаржээ. Өөрөөр хэлбэл, хүн дунджаар гурван гар утасны цэнэглэгчтэй бөгөөд хоёрыг нь л ашигладаг байна.

2022 оноос энэхүү дүрэм хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд үүний дараа гишүүн орнууд дүрмээ үндэсний хууль болгон батлахад 24 сарын хугацаа зарцуулагдана гэж Европын холбоо мэдээллээ.

Б.Болортуяа

НЭМГ: Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана
НЭМГ: Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.