Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саид Моллай: Буудлын нэг өрөөнд бус хоёр өрөө байранд амьдрахаар болсондоо баяртай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саид Моллайг хоёр өрөө орон сууц, 60 сая төгрөгөөр шагнасан. Шагнал хүртсэн Саид Моллай сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр, "Монголын бүх ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Олимпын наадам болон паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад баяр хүргэе. Мөн өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхий сайдад талархал дэвшүүлж байна. Би маш их баяртай байна. Энэхүү дэмжлэг нь бидэнд маш том туслалцаа, дэмжлэг болж байгаа юм. Хоёрдугаарт, би өмнө маш олон худал мэдээ харсан. Намайг Герман улсын иргэншилтэй болсон гэх худал мэдээлэл олныг харсан. Энэ бол худал. Би Монгол Улсын пасспорттой. Энэ медалийг Монголын ард иргэдэд зориулсан. Би хэзээ ч Монгол Улсын иргэншлээсээ татгалзахгүй гэдгээ амлаж байна.

Монголчуудад хандаж хэлэхэд худал мэдээнд бүү итгэ. Намайг үргэлж тусалж дэмждэг Монголын ард түмэнд баярлалаа. Хэсэг амралтын дараа бэлтгэлдээ хамрагдаж дараагийн олимпт амжилтаа ахиулах болно. Монголын ард түмэн болон Жүдо бөхийн холбоонд дахин талархлаа илэрхийлье.

Би маш их баяртай байна. Яг одоо би буудлын нэг өрөөнд амьдарч байгаа бол хоёр өрөө орон сууцанд амьдрахаар боллоо" гэв.

10 настай Монгол охин М.Цэлмэг өсвөрийн шатарчдын Зүүн Азийн Аварга боллоо
10 настай Монгол охин М.Цэлмэг өсвөрийн шатарчдын Зүүн Азийн Аварга боллоо
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.