Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 настай Монгол охин М.Цэлмэг өсвөрийн шатарчдын Зүүн Азийн Аварга боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд


Энэ жилийн өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АШТ нь цар тахлын улмаас өндөр түвшний хяналт шалгалтын дор цахимаар зохион байгуулагдсан билээ. Тэмцээнийг Тайландын Вант Улсын шатрын холбоо болон Азийн Шатрын Холбоо амжилттай хамтран зохион байгууллаа. Манай улсаас нийт 76 өсвөрийн шатарчид оролцож байгаагаас эхний ээлжинд охидын бүх насны ангилал амжилт болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээн нь рапид төрлөөр гурван өдрийн турш нийт есөн өрөг тоглож, Зүүн Азийн 14 орны өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж, эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөлөө.
Монгол Улсаас 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн Мягмарын Цэлмэг есөн өргөөс найман оноотой тэргүүн байр эзэлж, өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга болсон байна.

НЭМГ: 167 эмч, 146 сувилагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ
НЭМГ: 167 эмч, 146 сувилагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.